"Хаадын тоглоом" цуврал киноны од Софи Турнер болон түүний нөхөр, дуучин Жо Жонас нар өнгөрсөн долоо хоногт анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
24 настай Софи, 30 настай Жос нар 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил гэрлэсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тэдний бяцхан охин нь мэндлэн, тэд аав, ээж болсон талаараа өчигдөр шүтэн бишрэгчдэдээ албан ёсоор дуулгажээ.
Хос охиныхоо талаар өөр мэдээлэл хуваалцаагүй ч тэдний ойр дотны эх сурвалжууд нь Софи, Жо хоёрыг охиноо Вилла гэж нэрлэсэн гэв. Энэ мэдээг сонссон "Хаадын тоглоом" цувралын үнэнч үзэгчид нь уг олон ангит кинонд Вилла нэртэй хоёр ч туслах дүр гарж байсныг онцолсон юм.
Англи жүжигчин Софи Турнер "HBO" сувгийн "Хаадын тоглоом" цувралд Санса Старкын дүрийг бүтээн, алдарт гарсан бол америк дуучин Жо Жонас ах, дүү нарынхаа хамт "Jonas Brothers" хамтлагт багаасаа дуулан, олны танил нэр болсон билээ.
Эх сурвалж: The Associated Press, Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.