Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт хуралдаж КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "УОК-ын хуралдаанаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий нийтэд 16,4 сая хүн коронавирусийн халдвар авч 655 мянган хүн нас барсан байна. Улс орнууд тодорхой арга хэмжээ авч 35 улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоосон, 88 улс хилээ урт хугацаагаар хаасан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 289 тохиолдлын 73.8 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Мөн коронавирусийн халдвар дотоодод тархах эрсдэл өндөр байгаа юм.
Тиймээс УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баян Өлгий эрсдэлтэй аймаг.Тэгсэн мөртлөө бүх хурим найр хийх газрууд ажиллаж.300-500 хүмүүсийг цуглуулж хурим найр хийж байна.Замбраагүй.Толбо нуурын эрэг.таван богдын сайхан нутгуудад зугаалагчдын хогоор дүүрсэн.Энэ бүгдийг зогсоомоор байна.хурим найр цэнгээний газруудыг хаах хэрэгтэй.