Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УОК-оос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Харин их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулан, судалж ажиллалаа. Өнөөдөр холбогдох санал дүгнэлтээ УОК-т танилцуулсан. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх юм.
2019-2020 оны хичээлийн жилд нийт 75 өдрийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан.
2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт 305,000 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 682,000 гаруй сурагч, их дээд сургуульд 150 мянган оюутан суралцах ёстой. Бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, ямар хувилбараар зохион байгуулах талаар УОК-оос өнөөдөр тодорхой чиглэлүүд авлаа.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар маргааш эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газрын албан ёсны шийдвэр гарсны дараа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэвлэлийн хурал хийх болно" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эхлээд оюутнуудаа туршаад дараа сургуулийн дунд бага тэгээд цэцэрлэгээ туршиж үзмээр байнаа. Тэгэхгүй шууд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг золиосонд явуулах буруу л шийдвэр байна даа
Зөвөө.