СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-28

Хүүхдүүд “супер” тархаагчид уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэ удаагийн цар тахал аз болоход бага насны хүүхдэд харьцангуй аюул багатай, амь наснаас нь холуур гэгдэж байгаа. Шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV-2 нь 50 настныг хөнөөж мэдэх ч дөрвөн настанд ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байх жишээтэй. Гэсэн ч “Ковид-19”-ийн халдвар авсан хүүхдэд хожим ямар үр дагавар илрэх, ялангуяа бага насныхан ахмад настнуудад яаж халдвар тархаадаг болон “Ковид19”-өөр тогтохгүй “хамаатан” вирусүүд болох САРС, MЕРС-ийн вирусүүд яагаад нас насанд өөрөөр тусаж байгааг эрдэмтэд одоо ч бүрэн ойлгож, тайлбарлаж чадахгүй байна.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт Тус улсад дотоодын халдвар тараагчдын ердөө хоёр хувь нь 18-аас доош насныхан байгаа аж. Өмнөд Солонгост хийсэн өөр нэг судалгаагаар өөрөө “Ковид-19”-ийн халдвартай атлаа гурван ч дунд сургуулиар хэссэн, гэхдээ халдвар тархаагаагүй есөн настай хүүгийн "хэрэг" бүртгэгдсэн. Гэтэл эсрэгээрээ хүүхэд асрах төвүүдэд халдвар голомтлон тархсан тохиолдол ч гарчээ.

Энэ нь хэдий аз, эзийн асуудал мэт боловч судлаачдын хэлэх нь “Ковид-19”-тэй хүний амнаас үсэрсэн шүлс халдвар тархаадаг, харин тай энэ бүхэн холбоотой гэх тайлбар илүү үнэний ортой юм. Мөн илэрхий шинж тэмдэгтэй болон сэжигтэй хавьтлын хүмүүсийг л шинжилгээнд хамруулж байгаа, бага насны хүүхдүүдийн олонх нь ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байгаа тул халдвар тээсэн байлаа ч эмч мэргэжилтнүүдийн “хурууны завсраар урсаад байгаа” гэсэн үг. Чухам энэ нь л хүүхдүүдийг чимээгүй “супер” тархаагчид болгох аюултай юм. Тиймдээ ч вирусийн тархалт голомтлон дэгдэх магадлалтай улс орон бүр хүмүүсийн урсгал хөдөлгөөнийг хязгаарлахын тулд нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хаасан билээ.

Хүүхдийн нас хэдий бага байна, төдий чинээ гаднын бактери, вирустэй байнга таарч байдаг. Харин үүний хариу урвал болгож, дархлалын систем тухай бүрт тохирох эд эсийг шинээр бүтээн мөнөөх гаднын биетэд хариу цохилт өгдөг байна. Гэтэл насанд хүрэгчдийн шинэ эсийн “үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэдийн алдагдаж, алдаг оног болсон байдгаас хэрэгцээт хамгаалагчдыг богино хугацаанд бүтээж чаддаггүй аж. Насанд хүрэгчдийн хувьд харин энэхүү шидэт энзим биеийнх нь бүр гүнд буюу уушгинд байдаг аж. Гэхдээ коронавирусийн урт удаан хугацааны нөлөөг одоохондоо тааж мэдэх ямар ч боломжгүй байгаа тул хүүхэд, хөгшин ялгалгүй хүн бүрийг цар тахлын халдвараас хамгаалах нь нэн чухал юм.

Эх сурвалж: National Geographic

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.