Он гарсаар улсын хэмжээнд долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.6 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.
Аялал, амралт, зугаалгыг улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, чүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.