Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 289 тохиолдол бүртгэгдэж, 222 иргэн эдгэрээд байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 27-нд нийт 686 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 685 сорьц Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.
Коронавирусээр өвчлөөд байсан дөрвөн хүн өнөөдөр эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.
Монгол Улсад 289 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 222 хүн эмнэлгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.