Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна.
Үүнтэй холбоотойгоор 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, даалгаварыг дэлгэрэнгүй зааж өгсөн.
Улмаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлаар хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Энэ жилийн хувьд зуншлага долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд Баянхонгор, Өвөрхангай нутгаар муу байгаа аж. Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.
Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “10 дугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь тогтвортой цасан бүрхүүл эрт тогтох нөхцөл болж болзошгүй байна. Энэ нь улмаар өвлийн улирал, тэр дундаа 12-01 сарууд олон жилийн дунджаас хүйтэн болж болзшгүйг илтгэх нэг хүчин зүйл” хэмээн ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар танилцуулав.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтыг хаягдалгүй, технологийн дагуу богино хугацаанд хураан авахад анхаарах, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумд аюулгүй нөөцийн өвс, тэжээлээ үнэ хямд байгаа намрын улиралд худалдан авч нөөцлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар холбогдох албаныхны мэдээлэл, тулгамдсан асуудлын талаар нөхцөл байдалтай танилцаад өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангахын тулд дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.