АН-ын ҮБХ өнгөрсөн баасан гарагт цахим хуралдаан зарлаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилсон байна. Харин тус намын ҮБХ-ны хурлыг дүрмийн бус болсон гэж зарим гишүүн үзэж мэдэгдэл хийлээ. Энэ талаар тус намын ҮБХ-ны гишүүн М.Тулгат “АН-ын Үндсэн дүрэмд “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намын удирдлагад хариуцлага тооцох заалт байдаг. Энэ хүрээнд УИХ-ын сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор намын хороо хуралдаж, удирдлагыг огцорсныг мэдээлэх ёстой. Хоёрдугаарт, намын Их хурлыг товлоно. Мөн аль нэг дэд даргад намын даргын эрх үүрэг шилжинэ” гэсэн заалт бий. Манайх зургаан дэд даргатай.
ҮБХ-ны хурлаар зургаан даргын нэгийг намын даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой. Энэ хурлыг гурав хоногийн өмнө зарлах заалт бий. Гэтэл гэнэт долдугаар сарын 24-нд цахим хурал зарлаад ирц хүрээгүй байхад үүрэг гүйцэтгэгчээ томилчихлоо” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга асан С.Эрдэнэ намайг үүрэг гүйцэтгэгчээр сонгож, намын тамга тэмдгийг гардуулсан. Энэ шийдвэрийг ҮБХ-оор долдугаар сарын 24-нд баталгаажууллаа. Хэрвээ энэ өдөр хуралдахгүй бол Үндсэн дүрэмд заасан “УИХ-ын сонгууль болсноос 30 хоногийн дотор хуралдуулах” гэсэн үндсэн дүрмээ зөрчих гээд байгаа юм. Ингээд наймдугаар сарын 5-нд дахин хурал зарлаж, асуудлыг хэлэлцэхээр болж байна. Ер нь намын тамгыг заавал нэг хүн эзэмшиж, дотоод асуудлаа албажуулах ёстой. Дараагийн хурал зарлагдах хүртэл энэ үүргийг би түр хүлээж байгаа” хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Туваан Жононг үүрэг гүүцэтгэгчээр биш даргаарана томилох хэрэгтэй шүү
Энэ дүнхүү тувааныг С.эрдэнэ зүтгүүлээд байнаа. Гахай с.эрдэнэ улс төрөөс зайлах болоогүй юм байна л даа.