Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан гурван удаа хойшилж, 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр товлогдсон. Шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.