ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаагийн мэдээллийг хүргэж байна.
"ДЭМБ-ын долдугаар сарын 24-ний өдрийн мэдээллийн дагуу коронавирусийн эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байдлаар хийгдэж байна. Тэдгээрээс 141 эмнэлзүйн өмнөх шатны буюу амьтад дээр турших туршилтын шатандаа байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байна. Дээрх 25 вакцинаас зургаан вакцин эмнэлзүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтын судалгаагаа эхлүүлсэн.
Танилцуулбал:
Вакцин бол эрүүл хүнд хийж хэргэлдэг өвөрмөц бэлдмэл юм. Вакциныг зөвхөн эрүүл хүмүүст хэрэглэх ёстой учир түүний аюулгүй байдал, үр дүнг гурван шатны судалгаагаар нотолж, амжилттай болсон тохиолдолд зөвшөөрлийг нь олгодог" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.