СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ гадаадын иргэдээс коронавирусийн эмчилгээний зардал авдаг болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНСУ-ын Засгийн газар гадаад иргэншилтэй коронавирусийн өвчтөнүүдээс эмчилгээний зардал авах хуулийг батлах шийдвэрийг өнгөрөгч ням гарагт гаргажээ. Энэхүү алхам нь гадаадаас ирсэн иргэдээс халдвар ихээр илэрч байгаатай холбоотой юм.

Одоогийн хуулиар бол цар тахлаар өвчилсөн хүмүүсийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх зардлыг Өмнөд Солонгосын төр засгаас иргэншил үл хамааран даадаг. Тэгвэл шинэ хууль батлагдсанаар журмыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлэх ажээ. 

Мөн гадаадын иргэдээс эмчилгээний төлбөр авах нь дипломат харилцааны харилцан ашигтай байх зарчмыг харгалзан үзсэн явдал болохыг Эрүүл мэндийн сайд Пак Нынг Хү онцолсон байна. Тэрээр гэжээ.

"Коронавирусийн шинжилгээ бол манай улсын аюулгүй байдлын арга хэмжээний нэг хэсэг. Гадаадын иргэдээс шинжилгээний зардал авах нь хэцүү асуудал гэж бодож байна" хэмээн Эрүүл мэндийн сайд Пак мэдэгджээ.

Өнгөрөгч ням гарагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсын нийт халдварын тоо 14,150-д хүрээд байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.