СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-27

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат эхнэрийнхээ хамт шүүхэд дуудагдав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг долдугаар сарын 24-ний 13.30 цагт хэлэлцэхээр товлоод байв.

“Дэм санхүүгийн нэгдэл” буюу "Ариг" банкны толгой компанийн тэргүүн Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр .

“Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “”, 18.6-2.2 дахь хэсгийн “” буюу энгийнээр тайлбарлавал, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч нар шинээр өмгөөлөгч нэмж авсан тул хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангуулах, өмнө нь авсан өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Мөн өмгөөлөгч Д.Отгонбат нь санхүүгийн дүгнэлт гаргасан шинжээч болон хохирогч "Улаанбаатар импэкс" буюу "Номин холдинг"-ийн тэргүүн Шагдарсүрэнгийн Баярсайханыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, хурлыг наймдугаар сарын 5-ны 13.30 цагт хэлэлцэхээр хойшлууллаа.

Эх сурвалж: Г.Равжаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.