СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-27

Х.Бат-Ялалтад торгох ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан Х Бат-Ялалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж  торгох ял оноожээ.

Түүнийг байна.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг тогтоожээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.