Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд урамтай сайхан барилдлаа. Тодруулбал: таван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй, башёг тэргүүлж байсан Котошохог Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ, Мёогирюуг Тамаваши Б.Мөнх-Оргил нар тус тус давлаа. Мөн түүнчлэн озеки Такакейшог Кирибаяама Б.Лхагвасүрэн давлаа.
Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд зургаа дахь даваагаа Такарафүжиг давж башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж буй тэргүүллээ хадгалж үлдлээ.