Японы Кагошима хотын цагдаа нар нэг ба гурван настай хоёр охиноо 11 өдрийн турш гэртээ харгалзах хүнгүй орхисон эцэг, эхийг хүүхдүүддээ хайхрамжгүй хандсан хэргээр баривчилжээ.
Цагдаагийн газрын мэдэгдсэнээр охидын эцэг, эх болох 28 настай Мицуги Ямамото болон 24 настай Казуки Ямамото нар хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Хосын мэдүүлснээр тэд хамтдаа цагийг өнгөрөөхийг хүссэн тул 11 хоногийн турш зочид буудалд хоносон бөгөөд энэ үеэрээ хоёр охиноо өөрсдийн амьдардаг орон сууцдаа цоожлоод үлдээсэн аж.
Хүүхдүүд долдугаар сарын 11-21 хооронд гэртээ хоёул байжээ. Мицуги Ямамото эхнэрийн хамт хэд хэдэн удаа гэртээ харьж, охидоо хооллосон хэдий ч удалгүй буцаад очоод зочид буудалд руугаа явсан гэнэ.
Тэгвэл тэдний гурван настай охин нь долдугаар сарын 21-ний орой орон сууцныхаа ойролцоох гудамжинд алхаж явсныг өнгөрч явсан хүн хараад, цагдаад мэдэгдсэн бөгөөд үүний дараа албаныхан охиныг хамгаалалтад авсан байна. Цагдаа нар гурван цагийн дараа охины амьдардаг орон сууцад очин, дүүг нь олжээ.
Одоогийн байдлаар хүүхдүүдийг эмнэлэгт хүргэн, биеийн байдлыг нь ажиглаж байгаа бөгөөд тэдний амь насанд аюул учраагүй гэв.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэлэх ч үг алга
Харьж хооллож байсан нь сайшаалтай хэрэг