СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-24

Ц.Тагарваа: Нийслэлийн хэмжээнд 17 байршилд ус зайлуулах хоолойн шугам зайлшгүй хэрэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хэсэгхэн хугацаанд орсон бороо нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээг ямар өнгө төрхтэй байгааг тодхон харуулдаг. Усархаг борооны дараа гэр хорооллын гудамж бүү хэл хотын төв явган хүн байтугай машин явах аргагүй болдог. Хотын авто замд одоо байгаагаасаа илүү олон ус зайлуулах шугам сүлжээ шаардлагатай болсныг анхааралдаа авах цаг хэдийн болсон. Иймд холбогдох албаныхан ямар ажил хийж байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлийн ажил хийж байна уу?

-Ойрын өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зарим байршилд ус тогтсон. Үүний шалтгаан нөхцөл нь 

Мөн Улаанбаатар хот өргөжин тэлж орон сууц, барилга байгууламж бетон, асфальтан зам талбай ихээр нэмэгдэж, хөрсний болон газар доорх усны түвшин дээшилж хөрсөнд шингэх боломжгүй зэргээс улбаалан хүчтэй аадар борооны үед шугам сүлжээгүй барилга зам талбайн ус гадаргуугаар дамжин төв магистраль шугамд ирж ачааллыг нэмэгдүүлж байна. Геодези, усны барилга байгууламжийн газар нь ус ихээр тогтож иргэдийг бухимдуулдаг 30 байршлын асуудлыг шийдсэн. 2017 онд 10, 2018 онд 11, 2019  есөн байршилд засвар, шинэчлэлийн ажил хийсэн.  

Энэ жил гурван байршилд томоохон шугам угсралт хийхээр төлөвлөөд, ажлаа эхлээд явж байна. Тодруулбал,  1970-1980 оны хооронд тухайн үеийн хот төлөвлөлтөөр хийгдсэн хуучин шугмууд буюу III коллекторын төгсгөл хэсэг, Нарны гүүрний доод уулзвар, IV коллектор Энхтайвны гүүрний зүүн талын авто зам, мөн Зайсангийн “Гэгээнтэн” цогцолбороос урагш тэмээтэй хөшөө хүртэл хийхээр төлөвлөсөн. IV коллекторын ажил 80 хувьтай явж байна. Мөн хөрсний усны ажил эхлүүлээд байна. Чингэлтэй дүүргийн XVII хороонд олон булагтай цэцэрлэгт хүрээлэн орчимд булаг маш их гардаг хүйтний улиралд хөрсний усны түвшин дээшилж айл өрх усанд автдаг байсан. Тус байршилд угсралтын ажлыг гүйцэтгэж VII сард Улсын коммист хүлээлгэн өглөө. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XXVII хороо Дарь-Эх орчмын хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байна. Үлдсэн газруудын зураг төслийг гаргаж, экспертүүдээр хянуулж байна. Хийж байгаа ажлууд ирэх аравдугаар сарын 15-наас өмнө бэлэн болсон байх шаардлагатай.

-Нийслэлд ус зайлуулах хоолой зайлшгүй тавих шаардлагатай ямар газрууд байна вэ?

-Дээр хэлсэнчлэн III, IV коллекторын ажлууд. III коллекторын эхний ээлжийн ажлууд хийгдсэн. Одоо гаргалгаа хэсэг буюу II ээлжийн ажлаа хийнэ. Нарны гүүр орчмыг засахаар УБТЗ-ын хойд уулзвар, Ажилчны гудамж, Төмөрчний гудамж, Хасбаатрын гудамж зэрэг ус зайлуулах шугамын өргөтгөл хийгдэх зайлшгүй шаардлагатай байршлууд үлдэж байгаа юм. Улаанбаатар өртөө, Нарны хороолол зэрэг ажлууд улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хийхээр төлөвлөсөн байгаа.  

-Усархаг борооны дараа хаа сайгүй ус тогтож,  явган зорчигч бүү хэл авто машин ч явах аргагүй болдог шүү дээ?

Одоогийн байдлаар манайхаас гаргасан судалгаагаар хуучин ус тогтдог 30 байршлын угсралтын ажлыг хийгээд дууссан.Одоо нэмж 17 байршилд шугам угсралтын ажил хийх хэрэгтэй. Нийслэлийг усанд автуулахгүй, асуудалгүй болгоно гэвэл төв, зүүн хэсгийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний төв магистраль шугамын ажил хийх ёстой. Ингэж байж ус зайлуулах шугам асуудалгүй болно. 

-Зам дээрх ус зайлуулах худаг бөглөрчихсөн харагддаг. Үүнд танайхаас хяналт тавьдаг уу?

-Ашиглалтад байгаа худгуудыг нээлттэй байлгах борооны болон үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс цэвэрлэгээ үйлчилгээ тал дээр ажилладаг. Бид борооны өмнө болон дараа, их хэмжээний үерийн ус орж ирсний дараа цэвэрлэгээ хийдэг. Аль болох нээлттэй байлгах гэж хичээдэг. Эдгээр ус зайлуулах шугам нь үерийн далан сувгаар дамжин Нийслэлийн ундны ганц эх үүсвэр болох Туул гол руу цутгадаг. Бид түүгээр ундаалдаг гэдгээ мартаж болохгүй. Ер нь үерийн далан суваг, усны барилга байгууламж Инженерийн бэлтгэл арга хэмжээ буюу хамгийн нэгдүгээрт шийдэх ёстой асуудал. Гэтэл барилга эсвэл замаа барьчихсан хойноо усанд живлээ гэж дуудлага өгдөг буруу тогтолцоо байна. Үүн дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон төлөвлөлт хийж байгаа зургийн компаниуд, барилга байгууламж ашиглалтад оруулж, хүлээн авч байгаа комисс цаашид хатуу анхаарах хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.