СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-24

Монгол улсын 11,951 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:" Цар тахал гарж Монгол улс хилээ хааснаас хойш 14,371 иргэнийг автозам болон агаарын замаар татан аваад байна. Гэвч иргэдийн дунд буруу ойлголт байсаар байна. 67 мянган иргэнийг татан аваагүй шүү дээ гэдэг. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр агаарын болон авто замын хилээ үе шаттай бүрэн хаасан. Нэгдүгээр сарын дунд үеэс Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэхээр гадаад улсаас ирж буй хүмүүсийг нэвтрүүлэх тодорхой дүрмийг мөрдөж эхэлснээс хойш улсын хилээр орж ирсэн хүний тоо 67,000 гаруй болсон.

Гадаад улсаас иргэдээ татан авахаар долдугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2,445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна..

Монгол руу ирэх иргэдийн тоо яагаад 10 мянгаас буурахгүй байна вэ?

Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3,000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14,000 гарсан. Манай улсын 46 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдардаг. Тэндээс хамгийн олон иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна.

. Харин одоо энэ шалгуурт хамрагдахааргүй хүмүүс хилийн чанадад тунаж үлдээд байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авснаасаа хойш гадаад дахь Элчин сайдын яамдад тодорхой чиглэл өгсөн буюу татан авах хүртэл хугацаанд тухайн иргэнд тулгарсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, иргэн бүрийн өргөдөл хүсэлтэд хариу өгч байхыг үүрэг өглөө. Мэдээллийн ил тод байдлыг хангахдаа өргөдөл гаргасан иргэдийн овог нэр, бүртгүүлсэн огноог л мэдээлнэ. Бусад мэдээллийг нийтлэхгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.229.123.48

Bi shuurhai shtawd orogdol ogson yamar neg hariu ireegvi b.a A.Mongonchodor hvv maani turkd gatssan Hishigsvren owogtoi Svhbat 5n shalguur gej yug heleed b.aa hvv maani 8n sariin nislegt bagtana biz de bvh tolbor mongiig ni beldcheed hvleegeed b.a

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.