СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Ченду дахь АНУ-ын Консулын газрыг хаахыг тушаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНХАУ АНУ-ыг Ченду дахь консулын газраа хаахыг өнөөдөр буюу долдугаар сарын 24-ны өдөр тушаажээ. Үүнээс өмнө АНУ Хьюстон дахь Хятадын консулын газрыг үүд хаалгаа барихыг шаардаад байсан билээ.

Хьюстоны консулын газрыг чөлөөлөх 72 цагийн хугацаа хүлээн авсан БНХАУ Вашингтоныг асуудлыг дахин бодолцож үзэхийг уриалсан бөгөөд үгүй бол хариу арга хэмжээ авна гэдгээ сануулаад байсан. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд " Энэхүү шийдвэр Хятад-Америкийн харилцаанд ноцтой хор хохирол учруулсан" гэсэн байжээ.

Уг мэдэгдэлд үргэлжлүүлэн "БНХАУ-ын Гадаад харилцааны яам нь Ченду дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдсэн тухайгаа АНУ-ын Хятадад суугаа элчин сайдын яамд мэдэгдсэн" гэсэн байв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Вашингтон болон түүний холбоотнууд хамтран гэдгийг тэмдэглээд, үүнийг "бидний цаг үеийн даалгавар" хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: Reuters

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.