Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:"Долдугаар сар гарснаас хойш агаарын татан авалтаар энэ сард нийт 4,148 хүнийг авчраад байна. Татан авалт өмнөх сараас 54 хувиар өссөн. Татан авалтыг наймдугаар сард үргэлжлүүлж, 21.6 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 2,197 хүн, орон нутагт 558 хүн буюу нийт 2,700 гаруй хүн тусгаарлалтад байна. Улсын хэмжээнд гэрийн ажиглалтад 1,630 хүн байгаа.
УОК-ын Шуурхай штабаас татан авалт болон ирэх хүсэлтэй иргэдийн нэрстэй холбоотой асуудалд зарим өөрчлөлт орсон. Тодруулбал, долдугаар сарын 20-ноос эхлэн нэрсийг ил болгоод тухайн улсад байх Элчин сайдын яамны байран дээрээ иргэдийн нэрийг ил гаргаж тавих чиглэлийг өгсөн. Энэ дагуу долдугаар сарын 28-нд Солонгосоос ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг ил болгоно.
Мөн Шуурхай штабт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал ирж байгаа. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна.
Нислэг шахуу байсан цаг хугацааны боломж гараагүй зэрэг шалтгаанаас болж, суухаасаа өмнө төлбөрөө барагдуулж амжаагүй иргэд бий. Төлж амжихгүй Монголд ирсэн иргэдээс 90 орчим сая төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд төлбөр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Замын-Үүдээр орж ирээд байрны төлбөрөө төлөх боломжгүй хүмүүс ажил хийж төлбөрөө төлж байгаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Biznesee zogsoochihoo. Tegvel nutagtaa ochih gej bgaa humuus orond orohgui ahaa. Ta yu yariad bna
Хүн хаана ч байхгүй үнэтэй билет худалдан авч, тусгаарлах зочид буудлын мөнгө, идэх хоолны мөнгөө төлж ирж байна. Ийм байхад татан авлаа гэж худлаа ярихаа боль. 7/20-ноос өмнө томчууд болон тэдгээрийн үр хүүхэд, хамаатан, ар өврийн хаалгачид авилгачид бүгд ирээ биз дээ? Одоо нэг их хүмүүсийн нэрсийг ил болгож гэнэ. Энэ янзаар мөнгөгүй хүмүүсийг Монгол Улсын иргэншлээс хасах нь л дээ, төр засаг. Манайх шиг ядарсан цагт иргэдээрээ ийм лаларын бизнес хийдэг төр Африкт ч байхгүй дээ.