Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна” гэв.
Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин.
Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэнээс долоо нь бага насны хүүхэд байв. Одоогоор Туул, Хэрлэн голын усны түвшин 10-20 сантиметрээр нэмэгдсэн байна.
Тухайлбал,
Иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.