СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын компаниудыг АНУ-аас бүтээгдэхүүн худалдан авахыг хориглолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АНУ Хятадын 11 компанийг тус улсын технологи болон бусад барааг худалдан авахыг хориглолоо. Энэ нь Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой юм. Хятадын Шинжаан мужид АНУ-ын зарим иргэн уйгур болон исламын шашинтнуудтай хамт албадан хөдөлмөр эрхэлдэг гэж эрх баригчид мэдэгдлээ.

АНУ-ын Худалдааны яамны гаргасан жагсаалтад  гэрийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд болон биотехнологийн фирмүүд багтжээ. “АНУ хүний эрхийг далимдуулан экспортод хориг тавьж байгаа нь олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчиж, Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, ашиг сонирхолд нь хор учруулж буй хэрэг юм” гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин ярьжээ. Сүүлийн долоо хоногт Вашингтон Хятадаас оруулж ирэх бүтээгдэхүүнийхээ хоригийг улам чангатгажээ. 

Энэ сарын 1-ний байдлаар Шинжаанаас оруулж ирсэн 13 тонн үс арчилгааны бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Долоо хоногийн дараа АНУ-ын Сангийн яам Хятадын Коммунист намын дөрвөн гишүүн, Шинжааны олон нийтийн аюулгүй байдлын товчоонд Шинжааны цөөнхийн эсрэг гаргасан хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ.  

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365) 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.