Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд башёг унаагүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Тамаваши Б.Мөнх-Оргил Шиманоумид өвдөг шороодсон бол их аварга Хакухо М.Даваажаргал, дээд зиндаанд дахин дэвших болсон озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар ээлжит даваагаа авлаа.
Дөрвөн өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
Макүүчи
Хакүхо Даваажаргал /4-0/
Кирибаяама Лхагвасүрэн /1-3/
Тамаваши Мөнх-Оргил /3-1/
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /4-0/
Жүрёо
Чиёошома Мөнхсайхан /0-4/
Азүмарюү Тодбилэг /2-2/
Кёкүшүхо Эрдэнэбаатар /2-2/
Ичиножо Ичинноров /3-1/
Хошорюү Бямбасүрэн /2-2/
Даишохо Шижирбаяр /0-4/
Миторюү Төрболд /3-1/
Макүшита
Сакигакэ Баттүшиг /0-2/
Кёкүсотэн Энхманлай /1-1/
Кагамио Нанжид /1-1/
Санданмэ
Ёошояама Анхбаяр /1-1/
Саданохикари Наранцогт /1-1/
Даитэнма Чинзориг /1-1/
Хокүтэнкаи Сүхбат /2-0/
Дэванорюү Тэмүүлэн /2-0/
Жонокүчи
Хокүсэихо Даваанинж /2-0/