СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-23

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нөхцөл бүрдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлыг хууль зөрчсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

  • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
  • Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоолоо.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэлээ.

Жич: 2002 оны Эрүүгийн хуулиас...

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
66.181.161.74

Aluurchidtai hunii erh yrih here bgaa yum uu Mongol tumnii hairtai huu Zorig yumuu Sodnomdarjaa, Chimgee 2 yumuu aluurchid chini ardiin baatar boloh geed bn ymar ch tsag ued amidraad bgaan

Иргэн
4 жилийн өмнө
192.82.70.228

Хурцыг гүцэтгэх ажиллагаа явуулахдаа л алдаа гаргаан шэж шүүж байгаа болохоо алуурчдыг гаргана гэсэн юм байхгүй

oyuna
4 жилийн өмнө
211.216.26.12

helmegsed ni aluurchid bish, erh medel byhii etgeedyydiin zohion baiguulalttai zolios bolson geed bgaa bishyy

гуйцэтгэх ажиллагаа
4 жилийн өмнө
202.131.228.131

гуйцэтгэх ажиллагаа явуулахдаа ажлын алдаа гаргасан гэсэн ундэслэлээр ял егч. Хориглогуудыг суллахгуй.

oyuna
4 жилийн өмнө
211.216.26.12

Iim ayultai aimaar hereg hiisen hymyysiig dahin turiin alba hashuulahgyi baih eostoi bish yy.Hiisen hereg ni batlagsan bol arai l baga yal ugluu duu.hohirooson hymyysiin bie setgeliin hohirliig yugaar nuhuh yum bee.helmegdesiin ner hyndiig yah bilee.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.1

Монголын төрийн хутгууруудаас болж /Ц.Нямдорж Ж.Батзандан/ нууц ажилтнууд ил болж ял авч бна 3 шатны шүүхийн шийдвэрийг хэн өөрчлөх вэ?

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.81

Хурц Эрдэнэбат нарын цаад эздийг нь гаргаж ирэх хэрэгтэй хэний заавраар хэнийг хамгаалах гэж жирийн ядарсан ард иргэдэд ял тулгах гэж тамлан зовоож байсныг нь өөрсдийнх нь амаар хэлүүлэх хэрэгтэй

зочин
4 жилийн өмнө
202.9.46.159

ЭЛБЭГДОЖ АЛУУРЧИД, АЛУУРЧДЫГ ГАРГАН ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ ГЭХ ЗЭРГЭЭР ИХ ХУЦАЖ БАЙНАА. ГАРГАЛГҮЙ ЯАХАВ, ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЧИ ЗАХИАЛГА ӨГЧ ХУРЦААРАА ТАМЛУУЛЖ, ЯРГАЛУУЛЖ, АМЬДААР НЬ СЭГ БОЛГОЖ БАЙГААД ХИЛС ХЭРЭГ ХҮЧЭЭР ТОХЧИХСОН ХОЙНО ГАРГАЖ Л ТААРНА. ХАРИН ОРОНД НЬ ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ШОРОНД ХАТНА ДАА, ХАРЖ Л БАЙГААРАЙ. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭДЭГ ЮМ.

ЗОЧИН
4 жилийн өмнө
202.9.46.159

ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ БАРИХ Л ҮЛДЛЭЭ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ БАРИХ Л ҮЛДЛЭЭ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ БАРИХ Л ҮЛДЛЭЭ.

ГОК
4 жилийн өмнө
122.201.21.46

С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧИД БЯРТАЙ БАЙНА! ГЭХДЭЭ ҮНЭН ЯЛЖ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ ЦАГ ИРНЭЭ!!!

irgen
4 жилийн өмнө
66.181.161.74

bolj de odoo ter humuusiin setgel sanaanii hohirliig ene muuhai humuuseer tuluulvel taarna

Зочин
4 жилийн өмнө
192.82.71.112

Содномдаржаа, Чимээ нарт уг хэргийг үүрүүлэх санаа, жүжгийг хэн анх санаачилсан бэ гэдэг л хамгийн чухал нь шүү дээ. Тэр хүнийг л олж насаар нь хорих хэрэгтэй. Тэр хүнийг Хурц, Эрдэнэбат нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.