СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-22

Ахмад настай иргэнийг орхин явсан нийтийн тээврийн жолоочид хариуцлага тооцжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Ахмад настныг суулгалгүй орхиод хөдөлж буй нийтийн тээврийн бичлэг цахим орчинд долдугаар сарын 20-ны өдөр түгж, шүүмжлэл дагуулаад байсан билээ. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээнд шүүмжлэл дагуулсаар ирсэн асуудал бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээлгүй хөдлөн явах нь элбэг.

Үүнтэй холбоотойгоор иргэний гомдлын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:"Амхад настан иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг санууллаа.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарууллаа.Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай" гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.