СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-22

Хохирогч Содномдаржаа, Чимгээ нар суллагдах уу ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлыг хууль зөрчсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхлүүлж, өнөөдөр тав дахь өдрөө хэлэлцэнэ.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын гэм буруутай, эсэх тогтоолоо шүүх өнөөдөр танилцуулах бололтой.

  ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гэм буруутай, эсэх тогтоол шүүх гаргахад ойртлоо.

Хэрэв шүүхээс эл есөн хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцож, давж заалдах болон хяналтын шатны шүүх тогтоолыг нь хэвээр баталбал хохирогч уг хоёр хүнийг цагаатган суллах боломж хуулийн дагуу бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.