Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өчигдөр буюу долдугаар сарын 21-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг, чиглэл өгчээ. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон төвийн албан хаагчид биечлэн, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид онлайнаар оролцсон байна.
Мөн энэ байгууллагын албан хаагчдыг цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах тал дээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэн холбогдох үүрэг, чиглэлийг өгсөн аж.
Уулзалтын үеэр байгууллагын албан хаагчдын зүгээс салбарын сайд, дэд сайд нарт ажлын амжилт хүсэж, тулгамдаж буй тодорхой асуудлуудаар саналаа танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга5 гишүүнийг дэмжиж байнаа.Амжилт хүсье.Дэд сайд майдөа өөрчлөөрөй