СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канье Уэст: Хүүхэдтэй хүн бүрт нэг сая доллар өгнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Рэппер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өөрийн твиттер  хуудсаар дамжуулан илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч өрсөлдөх эсэх нь тодорхой болоогүй байсан юм.

Тэгвэл тэрээр ням гарагт Өмнөд Каролина мужид сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын үеэр үр хөндөлтийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэдтэй хүн бүрт нэг сая ам.доллар өгнө гэж  мэдэгдлээ. Аав нь ээжийг нь үр хөндүүлэхийг хүсч байсан тухайгаа ярьсан нь уулзалтын оргил хэсэг байлаа. Тэрээр гэж хоёр удаа давтан хэлээд уйлсан юм.

Цааш үргэлжлүүлэн гэсэн боловч энэ мөнгөө хаанаас гаргахаа хэлээгүй юм. Ийн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан ч ихэнх муж дахь санал хураах хугацаа дууссан. Тиймээс тэрээр бусад  мужийн иргэдээс хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулах шаардлагатай.

Өнгөрсөн долоо хоногт Окламагаас нэр дэвших эрхээ авсан нь түүний анхны муж байв. Харин Өмнөд Каролинагаас нэр дэвшихийн тулд 10 мянган хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.22 № 139 (6364) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
219.241.58.185

500,000myangan dollar gsen shde unen medeelel oruulj bai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.