СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хоёр далайчин 253 жилийн хорих ял сонсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Бүгд Найрамдах Грек Улсын хилээр цагаачдыг хууль бусаар нэвтрүүлсэн ОХУ-ын хоёр далайчинд Грек улсын шүүхээс хууль бус цагаачдыг тээвэрлэн, хүний наймаа эрхэлсэн хэргээр 253 жилийн хорих ял оноосон болохыг Оросын НҮБ-ын Хүний эрхийн хорооны Дэд ерөнхийлөгч Иван Мельников мэдэгджээ.

Тэрээр "Константин Семенов, Иван Возниковцев нар Грекийн хилийг хууль бусаар давж, хүний наймаа эрхлэн, цагаачдыг хууль бусаар хил давуулахыг завдсан хэргээр 253 жилийн хорих ял сонссон. " гэсэн байна. Грекийн шүүх далайчдыг ийнхүү хатуу шийтгэсэн нь той холбоотой гэв.

Константин Семенов, Иван Возниковцев нар эхэндээ Турк улсад ажиллахаар ирээд байжээ. Ингээд бэлтгэлийн хугацааны дараа далайд гарсан тэдний дарвуулт онгоц удаа дараа эвдэрсэн тул тэд энэ тухай өөрсдийн ажил олгогчид мэдэгдсэн байна. Гэвч удалгүй тэдний завь дээр сэлбэг хэрэгсэл биш харин хууль бус цагаачид ирсэн гэнэ. аж. Удалгүй эргийн хамгаалагч нарт баригдсан хоёр орос иргэн ийнхүү хүний наймааны хэрэгт буруутгагдсан болохыг Иван Мельников онцолжээ.

Эх сурвалж: ТАСС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.