СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2100 он гэхэд ихэнх цагаан баавгай устаж үгүй болно гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Хэрэв дэлхий даяарх хүлэмжийн хийн ялгаруулалт одоогийн эрчээр үргэлжлэх аваас 2100 он гэхэд Арктикийн ихэнх цагаан баавгай устаж үгүй болох магадлалтай гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. 2040 он гэхэд л олон цагаан баавгай нөхөн үржихүйн асуудалтай тулгаран, бүс нутгийн бавгайнууд устах аюулд орох магадлал өндөр байгаа талаар "Nature Climate Change"-д хэвлэгдсэн судалгаанд онцолжээ.

бөгөөд тэд Норвегийн Свалбардаас Канадын Хадсон булан болон Аляска, Сибирийн хоорондох Чукотын тэнгис хүртэлх 19 дэд популяцид тархан оршдог. Эх газар дээр хангалттай хоол хүнс олж чаддаггүй цагаан баавгайнууд далайн мөсөн дээр гарч, ан агнадаг бөгөөд

Уг судалгааны удирдагч, Торонто Скарборогийн их сургуулийн биологич Питер Молнар "Цагаан баавгайнууд цаг уурын өөрчлөлтийн улмаас ихээхэн хохирол амсах нь эртнээс тодорхой болсон. Гэвч цагаан баавгайн оршин тогтнолд томоохон аюул нүүрлэж, нөхөн үржихүйн хэмжээ нь эрс буурах явдал хэзээ тохиох нь одоог хүртэл тодорхой бус байсан. Энэ зууны төгсгөлд эсвэл түүнээс ч эрт болох эсэхийг нь бид мэдэхгүй байсан юм” гэв. 

Аляскийн өмнөд хэсгийн Бофортын тэнгисийн мөс хайлж эхлэхэд бүс нутгийн цагаан баавгайн тоо толгой 25-50 хувиар буурсныг биологичид тогтоосон. Харин гэх үзүүлэлт бий.

Ан агнуур болон ой мод устаж үгүй болсны улмаас аюулд өртсөн амьтдаас ялгаатай нь юм. Өмнөх судалгааны дагуу хүн төрөлхтөн маргааш хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан ч аль хэдийн агаар мандалд байгаа бүх нүүрстөрөгчийн улмаас далайн мөсний хэмжээ тогтворжихын тулд дахиад 25-30 жил шаардагдах ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.134

КОРОНАВИРУС ДЭЛХИЙН ХҮН АМЫГ ЭРС ЦӨӨРҮҮЛНЭ.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хэцүү юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.