СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-21

Г.Хэрлэн: Наймдугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Г.Хэрлэнгээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг аравдугаар сарын 15-нд явуулахаар товлосон. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлах хуулийн зохицуулалттай. Энэ ажлыг хэзээнээс эхлэх вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсоогоод, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээсэн. УИХ-аар Орон нутгийн хурлын сонгууль буюу аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг нэгдүгээр сарын 30-нд баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аар 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах 23 дугаар тогтоолыг 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталсан. Уг тогтоолд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар заасан. Энэ хүрээнд УБЕГ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсооно гэж заасан байдаг. Уг 60 хоног нь наймдугаар сарын 16-ны өдөр.

Шилжилт хөдөлгөөн хязгаарласан болон хязгаарлаагүй үеийг харьцуулбал нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа бол?

- Энэ нь сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд элсэлтээ авч хичээлийн шинэ жил эхэлдэгтэй холбоотой. Ер нь өмнөх онуудад ч мөн адил найм, есдүгээр сард шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байсан.

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримт бичгийн талаар товч хариулт өгөөч?

-2018 оны зургаадугар сарын 21-нд Улсын бүртгэлийн тухай багц хууль батлагдаж, арваннэгдүгээр сарын 1-нээс нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль батлагдахаас өмнө иргэд шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн аймаг, нийслэлээсээ хавтас авдаг байсан.

УБЕГ шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байгаа юу?

-УБЕГ-т Хяналт шалгалтын газар гэж бий. Уг өргөдлийг манай Хяналт шалгалтын газар хяналт тавьж ажилладаг.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.