Казахстаны фермерүүд сүүлийн үед үйлчлүүлэгчдээр тасрахгүй болжээ. Тус улсын нийслэл Нур-Султан руу айраг нийлүүлдэг иргэд захиалгын дуудлага хүлээн авахаа больж, зөвхөн байнгын үйлчлүүлэгчдэдээ үйлчилдэг болсон байна. Тэд өөрсдийн айргийг байгалийн вирус устгагч гэж нэрлэх ажээ.
19-р зуунд сүрьеэгийн цорын ганц эмчилгээ нь айраг байсан гэнэ. ОХУ-ын Самара хотод Николай Постников нэртэй эмч айргийн эмчилгээтэй анхны эмнэлгийг нээж байжээ. Энэхүү эмнэлэгт өндөр албан тушаалтай ноёд, хаад байнга ирэн, эмчлүүлдэг байсан аж. Постников өөр улс орнуудад салбар эмнэлгүүд нээн, Францын Парис, Германы Висбаден зэрэг хот руу айраг экспортолж байсан түүхтэй. Түүний өвчтөнүүдийн дунд Лев Толстой, Фёдор Достоевский зэрэг нэр алдартай хүмүүс байсан гэдэг.
Антон Чехов ч мөн айргийн сувилал эмчилгээний тусламжтайгаар эрүүл мэндээ сайжруулж байжээ. Уг эмчилгээний курс хоёр сар үргэлжилдэг бөгөөд өдөр бүр дор хаяж нэг литр айраг уух шаардлагатай байсан байна. Шим тэжээлийн хувьд гүүний саам нь витаминаар баялаг бөгөөд өвөрмөц уураг агуулсан байдаг. Жишээлбэл, гүүний саамд сүрьеэгийн нянг устгадаг гликопротеин агуулагддаг байна. Энэхүү уураг нь хүний дархлааны тогтолцооны нэг хэсэг бөгөөд өвчин үүсгэгчдийг устгах эсрэг биетүүдийг үүсгэдэг аж.
20-р зууны эхэн үед айргийн сувилалтай эмнэлгүүд тал нутгаар мөөг шиг тархаж эхэлжээ. Тухайн үеийн хүмүүс айргийн эмчилгээг сүрьеэгийн вакцин гартал өргөнөөр хэрэглэж байсан. Үүнтэй адил, коронавирусийн вакцин хараахан гараагүй байгаа энэ үед айраг бидэнд том тус хүргэж мэдэх юм.
Эх сурвалж: express-k.kz
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zozo