Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Башёгийн хоёр дахь өдрөөс Какүрюү М.Ананд аварга башёг өнжсөн бол Хакухо М.Даваажаргал Маэгаширагийн 1-ээс барилдаж буй Ютакаяамагаар хоёр дахь даваагаа авлаа. Мөн түүнчлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Котоекотой тун ширүүн барилдааны эцэст давж ээлжит даваагаа авлаа.
Таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи
Хакүхо Даваажаргал /2-0/
Какүрюү Ананд /0-1-1/ /өнжсөн/
Кирибаяама Лхагвасүрэн /0-2/
Тамаваши Мөнх-Оргил /2-0/
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /2-0/
Жүрёо
Чиёошома Мөнхсайхан /0-2/
Азүмарюү Тодбилэг /1-1/
Кёкүшүхо Эрдэнэбаатар /1-1/
Ичиножо Ичинноров /2-0/
Хошорюү Бямбасүрэн /0-2/
Даишохо Шижирбаяр /0-2/
Миторюү Төрболд /2-0/
Макүшита
Сакигакэ Баттүшиг /0-1/
Кёкүсотэн Энхманлай /0-1/
Кагамио Нанжид /1-0/
Санданмэ
Ёошояама Анхбаяр /1-0/
Саданохикари Наранцогт /1-0/
Даитэнма Чинзориг /0-1/
Хокүтэнкаи Сүхбат /1-0/
Дэванорюү Тэмүүлэн /1-0/
Жонокүчи
Хокүсэихо Даваанинж /1-0/