Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан ХанУул дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Манлайбаатартай ярилцлаа.
Тэрбээр Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан юм.
-Сайхан наадсан уу. Танд Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Сайхан наадлаа. Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба, албан хаагчдын тэмдэглэлт ой тохиолоо. Монгол Улсын өнцөг булан бүрт алба хааж байгаа мөрдэс нэгт нөхөддөө болон үе, үеийн хамтран ажиллаж байсан бие бүрэлдэхүүндээ Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын цагдаа энэ жил маш хүнд хэцүү үеийг даван туулж байна. Учир нь, хөдөө орон нутагт зуд, турхан боллоо. Суурин газруудад төвлөрсөн дэд бүтэц, эдийн засагт нөлөөлсөн цар тахал нүүрлэлээ, залгуулаад хавар цагт гол усны үер, гал түймэр их гарлаа. Энэ бүх цаг үед ямагт тэргүүн эгнээнд нь байж, хүнд хэцүүг давж чадсан цагдаагийн алба хаагчдаараа маш их бахархаж байна.
-Цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашна гэдэг боловсролтой хүний хийх ажил. Таны боловсролын талаар яриагаа эхлье?
-Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул хүн. Улаанбаатар хотод төрж, өсөж, боловсрол эзэмшсэн. Одоогийн ХанУул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг анхны аравдугаар ангийн төгссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, удаах гурван жилд нь Цагдаагийн дээд сургуульд сурсан. Тухайн үеийн нийгэм, цаг үеийн шаардлагаар 1995 онд буюу жилийн өмнө төгслөө. Хүн боловсролдоо ханаж болохгүй гэж боддог болохоор 1999-2001 онд Удирдлагын академи, 2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академийн удирдах ажилтны түргэвчилсэн курсыг төгссөн. Гэвч нийгэм, цаг үеийн хөгжил дэвшлээс хоцрохгүйн тулд дахин боловсрол эзэмших шаардлага гарсан. Ингээд 2007 онд БИС-д нийгмийн чиглэлээр магистерийн зэрэг хамгаалсан.
-Цагдаагийн байгууллагад 29 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа гэж сонссон. Ажлын гараагаа анх хаанаас эхэлж байв?
-Гарын арван хуруунд багтахааргүй олон газар ажилласан шүү. Тэр бүхнийг яривал бид хоёрын ярилцлагын ихэнх цагийг авна. Нийтдээ 16 газар төрийн томилгоо авч ажилласан байдаг. Үүнээс орон нутагт дөрвөн удаа томилогдон ажилласан. Ажлын гараагаа 1995-1996 онд тухайн үеийн Хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр эхэлсэн. Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Цагдаагийн алба хаагч өөрийн хүслээр хаана ажиллахаа шийддэггүй. Удирдах дээд байгууллага хаана томилно тэр газар нь ажиллана. Тухайлбал, би 2000-2003 онд Дорнод аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, 2003 онд БЗД-ийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2003-2005 он хүртэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргаар, 2005- 2013 он хүртэл Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар ажилласан.
-Цагаан зээр шиг нүүдэллэсэн байх нь ээ?
-Ажил, мэргэжлийн минь онцлог юмдаа. Ингээд зогсохгүй 2013-2015 он хүртэл Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжилах хэлтсийн дарга, Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар томилогдож байлаа. Мөн бахархууштай зүйл гэвэл, Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн анхны даргаар ажиллаж байв. Одоогоор ХанУул дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байна. Ингээд бодоход үе үеийн төр засгийн бодлого шийдвэр, ЦЕГ болон НЦГ-ын удирдлага дор, тэднээс дэвшүүлсэн зорилго зорилтыг хангахын хүрээнд өөрийн хүсэл эрмэлзэл, гэр бүл, найз нөхдийн дэмжлэгээр төрийн албыг цалгардуулалгүй энэ олон жил зүтгэсэн. Цаашид ч зүтгэсээр байх болно.
-Ямар ч хүн томилолт авч ажлын байр өөрчлөгдөх бүрт гэр бүлийн асуудал хөндөгддөг. Олон жилийн нүүдэл суудал гэр бүлийн хүнд тань амаргүй байсан болов уу?
-Миний хань Э.Адъяасүрэн эмэгтэйчүүдийн эмч. Бүх нийтийн амралт тохиож хүмүүс таван өдөр амарч байхад бид хоёр нэг өдөр нь л хоорондоо таарна даа. Би наадмын хамгаалалтад гарчихна эсвэл эхнэр маань жижүүр эмчээр ээлжтэй байна. Нэг нь эрүүлийн манаанд, нөгөө нь энхийн манаанд манай гэр бүл зүтгэж л байна. Бид хоёр сайхан охинтой. Идэр залуу насандаа газар сайгүй томилогдож байсан болохоор хүүхдүүд маань хэнз. Тодруулбал, том охин маань I-II ангидаа миний ажил солигдсоноос болж дөрвөн удаа сургуулиасаа шилжсэн. Дорнодоос Улаанбаатар, Улаанбаатараас Дорноговь, буцаад хот руу гэх мэт. Хичээлийн дундуур нааш, цаашаа шилжилт хөдөлгөөнд орно. Хотод ирэхээр өөрийн оршин суух хаяг тодорхой бус болохоор сургуульд оруулах асуудал хэцүү байлаа. Сүүлийн таван жил Улаанбаатар хотод тогтвортой суурьшиж, одоо л амьдрал цэгцэрч байна даа. Энэ их ажлын хажуугаар хоёр охиндоо анхаарал хандуулж, намайг халамжилдаг ханьдаа үргэлж талархаж явдаг.
-Цагдаа, цэргийн хүмүүс ихэвчлэн үе дамждаг мэт санагддаг. Таны аав ч бас хурандаа хүн байсан гэж сонссон?
-Миний аав цагдаагийн алтан сайхан мөрдэсөөр 45 жил чимсэн цагдаагийн хурандаа хүн байсан. Намайг цагдаа болоход аав маань тэр үеийн офицер суран бүс, морьтой хуучин сүлд хоёрыг өгөөд “Цагдаад ажиллая гэвэл ганцхан сэтгэлээ зориулах ёстой” гэж захиж байлаа. Энэ цөөхөн үг л магадгүй өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Тэртээгээс өдий хүртэл, цаашид ч аавын минь энэ захиас ажлын маань чиг баримжаа болж явах болно. Аав маань миний 1999 онд илрүүлсэн гэмт хэргээр үргэлж бахархдаг байлаа.
-Ямар хэрэг юм бол?
-1979 онд хуучнаар ажилчны районы I хороо Улаан гүүр (одоогийн Маршалын гүүр)- ны хажууд Т.Ө гэгч хүн бусдад алуулсан хэрэг гарлаа. Аав маань анх энэ хэрэг дээр ажиллаж байсан. Аавынхаа нээж, шалгаж байсан хүн амины хэргийг би 20 жилийн дараа илрүүлсэн. Цагдаагийн ажил бол ганц хүний ажил биш. Энэ хэрэг дээр хамт олон, гэрч, иргэдтэйгээ хамтарч ажилласны хүчинд илрүүлсэн гэж боддог.
-Аавыгаа хөдөөлүүлснээс хойш төрсөн нутаг, уул усанд нь очиж чадалгүй долоон сар гаруй боллоо хэмээн харуусаж байхыг тань сонслоо. Цагдаагийн ажлын хүнд хэцүү, сайхан нь юундаа оршдог вэ?
-Хүнд гэж бодсон бүхэн хүнд шүү дээ. Цагдаагийн алба гэдэг нь өөрөө хүнд алба. Яагаад гэвэл, цагдаад хэн ханддаг вэ. Дандаа хохирсон, гомдсон иргэд, байгууллагууд ханддаг. Цагдаагийн ажил амаргүй болохыг би Дорнод, Говь-Алтай аймагт ажиллаж байхдаа маш гүнзгий ойлгож, мэдэрсэн. Энэ албыг авч явахад найдвартай ар гэр,хамт олон, сэтгэл байх ёстой. Тухайлбал, Дорнод аймагт хил дамнасан малын хулгай маш их гарна. Тус гэмт хэрэгтэй тэмцэх гэж Дорнод Монголын буюу урд хилээр Хятад Улстай хиллэдэг хил орчмын бус нутгаар гурван алба хаагчтайгаа 22 хоног морины нуруун дээр хэрэг шалгаж, өдөр шөнөгүй явж байсан. Залуу насны эрч хүчээр л туулж өнгөрүүлсэн дээ. Мөн ГовьАлтай аймагт 2003-2004 онд дөрвөн хүний амь насыг хохироож, нийгмийг айдаст автуулсан Шаргын гэгдэх хэрэг, долоон хүний амь насыг хохироосон хэргүүдэд хамт олноо зохион байгуулж биeчлэн ажиллаж байлаа. Гэмт хэргийн хохирогч болж амиа алдсан иргэдийг харж зүрх шимшрэн зогсох тэр мөчид ажил мэргэжлийнхээ онцлог, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэр хэрээрээ хат сууж, ирлэгдсэн байх л даа.
-Зүрх шимшрэн зогсох мөчид мэргэжлийнхээ хүнд хэцүүг хүлээн зөвшөөрдөг гэлээ. Өр эмтрэм хагацал, хүн итгэмгүй гэмт хэрэгтэй олон таарсан байх. Уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс жишээ хэлж болох уу?
-Нийгэм тэр чигтээ хүн амины болон хүнд гэмт хэргүүдийг ярьж, цуурдаг. Гэхдээ цайны сүү залгадаг саалийн ганц үнээгээ алдаад, хар цай ууж суугаа эмээ, ус зөөдөг дөчийн бидоноо алдчихаад уух усгүй суугаа өрх толгойлсон эмэгтэйн дүр төрхийг харах хамгийн хэцүү. -Ц агдаагийн ажлыг нэг үгээр илэрхийлбэл? -Үндсэн хуульд “Шашин Төрөө хүндэтгэж, Төр шашнаа эрхэмлэнэ” гэсэн заалт байдаг. Гэмт хэрэг зөрчлийн улмаас хохирсон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг учраас би Цагдаагийн байгууллагыг “Төрийн хар лам” гэж боддог.
-Ажиллаж байсан байгууллага бүр тань сайхан дурсамж үлдээсэн байх. Санаанаас гардаггүй хамт олон гэж байдаг даа. Тэднийхээ тухай дурсахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Би эрүүгийн албанаас тэр дундаа онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшиж ажилласан. Гэнэт асуухад их тулгамддаг юм байна. Миний сэтгэлд үргэлж ойр хоёр газар бий. Эхнийх нь, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч хийж байсан цаг үе маань эргэн дурсахад их сайхан. Их сургуулийн нэг анги төгссөн 13 залуу хамт ажиллаж байлаа. Тэндээс л хамт олон гэж юу байдаг, удирдах албан тушаалыг хэрхэн хашдаг, ажлын “амт” ямар байдгийг мэдэрсэн. Мөн Дорнод аймгийн цагдаагийн газарт хамт олныг манлайлж, чиглүүлж үүрэг гүйцэтгэлийг ханган биелүүлэхэд юу шаардлагатай вэ гэдгийг бие, сэтгэлээрээ ойлгож авсан.
-Хан-Уул хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг. Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт ямар түвшинд байна вэ?
-Цар тахалтай холбогдуулан энэ оны дөрөв, тавдугаар сард олон улсын шинжээчдийн баг манай улсад ажилласан. Хүн амын хөдөлгөөний судалгаагаар “ХанУул дүүрэг нь нийгмийн харилцаанд орж буй хүн амын хөдөлгөөн ихтэй дүүрэг юм” гэдэг дүгнэлт гарсан байна. Оршин суугаа хүн амын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс харьцангуй бага буюу 220 мянга орчим хүн амьдардаг. Богдхан уул, Туул голын сав газарт орших эко дүүрэг гэдгээрээ иргэдийн оршин суух сонирхлыг их татдаг. Мөн гадаад, дотоодын жуулчин, зочид төлөөлөгчдийг угтан авах эхний бүс нутаг. Тодруулбал, олон улсын галт тэрэг ирдэг төмөр зам, агаарын тээвэр хүлээж авах, нисэх онгоцны буудалтай гэдгээрээ хариуцлага өндөр. ХанУул дүүргийн Цагдаагийн газар хоёр хэлтэстэй. Манай дүүрэгт залилах төрлийн буюу өмчийн эсрэг гэмт хэрэг их гардаг. Нисэх, Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик талруугаа ахуйн хүрээний гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг. Манай бие бүрэлдэхүүн төр засаг, ЦЕГ, НЦУГ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангахын тулд боломжит бүх хэлбэрээр буюу хуулиар зөвшөөрсөн бүхнийг гүйцэтгэн ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Танай дүүрэгт бодит үр дүн гарч байгаа юу?
-Гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг нь урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх гэсэн гурван үгний цогц юм. Хамгийн эхэнд хэлэгдэж буй урьдчилан сэргийлэх ажил төсөв хөрөнгө, хүн хүч бага зарцуулж, ард иргэдийн ухамсарт нөлөөлж буй хэлбэр. Энэ ч утгаараа ЦЕГаас олон контентийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Цагдаагийн байгууллага дангаараа биш олон салбар институдээс туслалцаа авч энэхүү ажиллагааг явуулсан. Мөн дотооддоо үйлдэгдсэн гэмт хэргээс дараагийн гэмт хэргийг таслан зогсоох тал дээр түргэн шуурхай хандах, таслан шийдвэрлэх, хохирлыг барагдуулах ажлыг үе шаттайгаар явуулсан. Үүний үр дүнд ХУД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 384 нэгж хэргээр буюу 25 орчим хувиар буурсан.
-Хурандаа цолоор мөрдэсээ чимэх хүртэл чамгүй их хөлс урсгаж, олон гавьяа байгуулсан байх. Амжилтаасаа товч дурдвал?
-Хурандаа эрхэм цол. Миний хувьд арван жилийн өмнө энэ цолоор шагнуулсан. Тухайн үедээ залуухан хурандаа нарын нэг гэдэг байлаа. Энэ цолыг хүртэхэд миний төдийгүй хамт олон, гэр бүлийн минь хүч хөдөлмөр шингэсэн. Тийм ч учраас хурандаа цолондоо хайртай. Энэ хүнд албанд бие сэтгэлээ зориулсан болохоор хайрлахаас ч өөр аргагүй. Амжилт гэвэл нэг жилийн хугацаанд 217 хэрэг илрүүлж, 1998 оны Эрүүгийн цагдаагийн газрын “Ажил мэргэжлийн аварга” болж байсан. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрыг удирдаж байхдаа Цагдаагийн салбарын улсын тэргүүний байгууллагаар шалгарч байсан. Дорнод аймгийн цагдаагийн газар 12 жил тасралтгүй амжилт гаргасан байдаг. Бие бүрэлдэхүүн хамт олны хувьд ийм байна. Хувь хүний зүгээс бол Цагдаагийн гавьяа, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны Улаан тугийн одон зэрэг цагдаагийн алба хаагчийн авч болох шагналуудаас хүртсэн. Сонсогчоос хурандаа хүртэлх цолоо хугацаанаасаа өмнө авснаараа бахархдаг.
-Ажил мэргэжил бүрт ёс зүй, хэм хэмжээ гэж бий. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйгээс илүүтэй цагдаа хүний мөн чанар ямар байх ёстой вэ?
-Тухайн хийж буй ажилдаа хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ хандах гэж боддог. Учир нь “Цагдаа” гэдэг нэр дор ёс зүй, дэг журам, сахилга бат бүхэлдээ багтаад ирдэг.
-Тангараг өргөх, хүндэт цол тэмдгээр шагнуулж төрийн далбаа, сүлдэндээ ёслох тэр мэдрэмжийг хүн бүр мэдэрдэггүй. Тэр цаг мөчид юу бодогддог вэ?
-Би хамгийн сүүлд 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Тэр үед Есөн хөлт цагаан тугандаа сөгдөж, адис авсан. Ер нь цагдаагийн албан хаагчийг үргэлж төрийн сүлд ивээж, магнай дээр нь оршдог. Төрийн сүлдэнд мөргөнө, тангараг өргөнө гэдэг нь мөрдэс зүүсэн албан хаагч бүрт бахархал, омогшил төрүүлдэг байх. Ээж, хань хоёр маань намайг эрсдэлгүй, эсэн мэнд ажлаа хийгээд ирээсэй гэж бодож, сүүнийхээ дээжийг өргөдөг. Энэ ч утгаараа миний хувьд Төрийн их сүлдэнд мөргөхийг ижийнхээ ангир уурагтай адилтган боддог.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Анхны эхнэрээ Говь.алтай аймагт орхиод явж, Адъяасүрэн гэж эмэгтэйтэй гэрлэсэн.Их сургуулийн том хүүтэй, ээжтэйгээ Говь.алтай аймагт хаягдаад арав гаран жил болсон.Хөөрхий ээж нь бурхан болоод удаагүй бна.Өөгүй амьдарсан юм шиг яриад хэрэггүй шүү дээ.Хөөрхий анхны хань нь олон жил хүүтэйгээ амьдарсан даа, Хүний урманд хотод шилжүүлж авчрахгүй хөсөр хаясан.Гэр бүлийн амьдралд мэдээж алдаа дутагдал байдаг ч эр хүн, тэр тусмаа оюутан байхдаа гэрлэсэн тэр бүсгүйг эцэст нь хөсөр хаясан.
Олон нийтийн сүлжээгээр хүнийг гутаан доромжилсон энэ лалрыг олж хариуцлага тооц, нэр хугархаар яс хугар гэдгийг энүүнд мэдрүүлэх хэрэгтэй
Хариулах Хүүгээс нь өөрөөс нь асуучих хэрэгтэй л дээ. Мэдэхгүй байж олон юм ярьж хүн муулахаа боль. Хүүгээ харин ч сайн харж, хандаж байгаа шүү. Өнгөрсөн хүнийг муулаад яахав. Муулах юм олдохгүй болохоор нь гэр бүлрүү нь өнгийж байна уу! Төрийн албыг энэ бялдуучлагчдийн цаг үед харин ч шударга сайн залгуулж байгаа удамтай жинхэнэ ард түмнээ гэсэн Цагдаа хүн шүү.
Арвай хүүгээ огт дурдаагүй байх юм, Эрчүүд ийм л арчаагүй, Үнэхээр...... арай ч дээ хорвоод байгаа ганц хүү нь шүү дээ.Талийгаачийг бол бүр танихгүй гэх вий дээ.
Чи хамт архиддаг байсан хүний амьдрал сүйрүүлсэн лаларуу
Хүүдээ туслаа рай өнчирч үлдсэн бололтой 2охинд чинь хэрэгтэй ахтай бх сайхан
O
Өө өөдгүй эр юм байнооо. Доод сэтгэгдэлийг уншсан чинь ккк.
Наад сэтгэгдэлүүд чинь бүгд худлаа
Яанаа,Сараа нас барсан yumuu ?,1 heltest ajillaj b.v.Nuhur ni haysan enmchtei gerelsen gej sonsson.Setgeleer yavchuhsan ym bol uu .Huurhiiduu.Um maanii badmi hum.
Шаана биз лалраа, нүүрээ нуучихаад нэг их хүн өрөвдсөн хулгайч
Хэн яаж амьдарсан хэн ч шүүх эрхгүй Үнэн гэвэл өөр байдгийн шүү... бурхан гэрчилнэ, мэдэхнэ мэднэ, хуцах нь хуцна
Shuud helhed er nuhur.em 2 buu hel eruu tolgou saldag gedeg ug baivch arai "novsh" sanardlaa.
Эр, эм таарч тохироогүй байж болно. Ингэж харлуулж болохгүй. Сайн эр хүн. Сайн цагдаа хүн
төрсөн хүүгээ тоохгүй хөсөр хаяна гэдэг аймшиг эхнэр нь хүүтэйгээ зовж зовж нас барсан хөөрхийдөө. хүүгээ ердөө дурссангүй эмэгтэй хүн гомдоогоод жаргана гэвэл санасны гарз гэдэг юм билээ
Arhidah zovlon uu tee
ийм хүний ажил бүтэхгүй түр зуурийх хүүгээ тоолгүй хаяж бга хүн бурхан байгаад ч хэрэггүй
Та минь ээ хүний амьдралд яасан их шүүмжтэй хандана вэ? Өөрсдийн амьдралаа хичээвэл дээр биш үү хүний амьдралаар амьдраад үзсэн юм шиг л байх юм.
Энэ хүн их мундаг удирдагч, үлгэр жишээ хүндээ би хувьдаа их талархаж явдаг юм.
эр эндэж, эрэг нурдаг энэ хорвоод алдаж, эндэхийг алинийг тэр гэх вэ. нутгийн хүүдээ амжилт хүсье. баянхонгор аймгийн залуус тагнуул, цагдаад алба хааж хөгжиж дээдлэдэг авьяастайг бахарах ёстой
Зээ энэ күнийг мэдэх юм байна ярьж байгаа шигээ күн бол бишээ, аймаар муухай санаатай күний мууг их үздэг хувийн ашиг сонирхол маш ихтэй муухай күншдээ
Тэгж л таарна
Minii medehiin mash sain udirdagch jinhene tsagdaagiin darga hun. Alba haagch nartaa mash ih sanaa tavidag
Тийм шүү сайн хүн
ар гэр амьдрал энэ тэрийг нь мэдэхгүй гэхдээ жинхэн цагдаа манлайлагч хүн бол мѳн шүү
Цагдаагийн байгууллагын баяраар ажил мэргэжлийн хүнд хэцүү, бахархалын талаар ярьсан олон улсын жил цагдаа гэдэг албанд хүчин зүтгэсэн тухай ярьсан байхад энэ хүнийеар гэр, авгай хүүхэд ямар хамаа байна. Нүдээр үзэж, хараагүй байж өнгөцхөн дүнэлт хийх шаардлага байхгүй. Цагдаа байгууллагын баярын мэнд нийт цагдаагийн албанд хүчин зүтгэж, бид бүхний энхийн манаанд зогсож байгаа алба хаагч тэд нарын гэр бүлд хүргэе. Мундаг цагдаа байна.
Та нар болио, сайн сайхан явж байгаа нэгнээ харлуулах юм бичиж болохгүй шүү дээ. Хүн урд нь ингэж амьдарч байсан одоогийн амьдрал ийм гэж солиорох уу. Энэ хүний гутлыг өмсөөд энэ хүний амьдралаар явж үзээгүй байж ингэж балай юм ярьж яахнав дээ. Энэ хүн нийгэмд ямар их үйл бүтээсэн, одоо яаж амьдарч байгаагаа л ярьсан байна шүү дээ. Энэ хогийн коммент бичсэн хүмүүс атаархаж явдаг хөгийн гарууд байгаа биздээ. Албан тушаалаа ашиглаад ёс суртахуунгүй үйлдэл хийсэн асуудал энэ хүнээс л лав гарахгүй дээ. Хүүгээ хардаг хардаггүйг хүүгээс нь асуучихаад хуцаач та нар. Харин сайн хадмууд нь залуу хүн амьдралаа бод гээд хүүг нь авч өсгөсөн байдаг. Монголын цагдаад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг залуу даа. Та нар тийм хоншоортой юм бол энэ хүнийг хэдэн удаа үхэл амьдралын зааг дээр очоод буцсаныг нь сэтгэл сэргэтэл халаач хөгийн гаруудаа
Тийм дээ. Хүмүүс их мэдэмхийрч энэ хүний талаар ярих юмаа. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байж
Өөрөө бичсэн байна
Энэ хүний удирдлага дор амьдралын гараагаа эхэлж байлаа одоо би мөрдөс дүүрэн сайхан амьдарч байна. Их ч юм сурсан даа энэ хүнээс.
M
Сайн цагдаа шүү. Ажилд нэг тийм мах руу дайчин шударга. Цагдаа болгон энэ хүн шиг ажиллаарай, үлгэр жишээ аваасай гэж боддог. Таньд амжилт хүсье.
Манлай даргадаа баярын мэнд хүргэе сайхан баярлаарай ах мундаг хүн дээ
Хүн бүхий л зүйлээ дэлгэсэн ном шиг ярьж бичих шаардлага байхгүй.
20 жилийн дараа илэрсэн хэрэг гэж . Хамгийн нь 25кийн хэрэг дараа нь 19 жил 11 сарын дараа илэрсэн өөр хэрэг байдаг. Худлаа битгий хөөргөөд бай
Зүгээр л 20 жилийн дараа илэрсэн гэж ярьж байна, чи тэр 25 тайгаа чөтгөрлүүгээ тонил за, мэдрэл юм уу
Төрийн хүн тэгээд та нарт зориулж авгай хүүхний амьдралаа ярих уу Ёстой энэ хүний гуталыг өмсөөд энэ хүртэл туулсан замаар нь явчаад эхнэр хүүхдийн асуудал шүүгээрэй коммент бичигч эрхэмүүдээ Эр эм байтугай эрүү толгой салдаг гэж үнэн бичсэн байна шүү.
Hm
Hiimori suldtei yawaa saihan er hun bna 1 ch gesen mongol er hun zowhi ni uuduu yawj boldoggui yumuu hunii sain saihniig bichiheer l ugui ene hun chini iim tiim bsan gsen tgsen gesen gd l harluulah yum Harluulah husliinh ni daguu doroi arhichin yawbal mongol erchuud iim archaagui emegteichuud l ene amidraliig uurch yawna gd
Mundag ah bayangol duuregt baihiin medne
Mundag udirdagch hun dee.Ajliin garaagaa ene hunii udirdlagan dor ehluulj baisan.uneniig nuuren der shuud heldeg.shudarga manlailagch hun shuu.olon ch udaa uhel amidraliin zaag der irsen hernee ajlaa l hiij baisan.uwduh ch erhgui, amrah ch erhgui eh orniihoo irgediin amar amgalangiin tuluu zutgej yawsan tsagdaa hun shuu. Eruul enhiin deediig husen eruue.
ene setgegdeluudiig unshaad tsagdaa nar uneheer archaagui erchuud baidag ni unen bololtoi..
Ene huniig umuuruud huts shaa gd bga nuhur hamsaatan ni esvel manlai uuruu xaxa
Яг хуулийн дагуу шудрага ажиллаж бгаа хүн. Хувь хүний асуудал яах вээ
Хүүгээс нь өөрөөс нь асуучих хэрэгтэй л дээ. Мэдэхгүй байж олон юм ярьж хүн муулахаа боль. Хүүгээ харин ч сайн харж, хандаж байгаа шүү. Өнгөрсөн хүнийг муулаад яахав. Муулах юм олдохгүй болохоор нь гэр бүлрүү нь өнгийж байна уу! Төрийн албыг энэ бялдуучлагчдийн цаг үед харин ч шударга сайн залгуулж байгаа удамтай жинхэнэ ард түмнээ гэсэн Цагдаа хүн шүү.
Хариулах Хүүгээс нь өөрөөс нь асуучих хэрэгтэй л дээ. Мэдэхгүй байж олон юм ярьж хүн муулахаа боль. Хүүгээ харин ч сайн харж, хандаж байгаа шүү. Өнгөрсөн хүнийг муулаад яахав. Муулах юм олдохгүй болохоор нь гэр бүлрүү нь өнгийж байна уу! Төрийн албыг энэ бялдуучлагчдийн цаг үед харин ч шударга сайн залгуулж байгаа удамтай жинхэнэ ард түмнээ гэсэн Цагдаа хүн шүү.
Saihan yriltslaga bna. Sain udirdagch gdgiig ni medeh ym bnaa. Az jargal husie! Ene sorog commentuudiig 1 l hun bichsen ym shig bnadaa. ih l horsoj ataarhaj yvdag bololtoi. Medeej huugee hardag l bj taaraa shuu dee. Hajuud ni dagaj yvdag ym shig haysan hardaggui ntr geed ymar surhii harsan uzsen ym shig bichdeg hun be ta!!!! bolij uz!!! iimerhuu ymnuud dov jalgandaa ataarhaad horsood l hevtej baidag tuuneesee deeshildeggui.
Ene hun olon gazar udirdagch hiij baih uedee hamt olniihoo jargal, zovlong huvaaltsaj uneeh ued uneej, uilah ued ni hamt uildag hun shuu. Uuriinhuu bieiig l garguund hayaj zutgesendee.
Ангийн анд, багын найздаа ажлын амжилт! Бага бхын нийгмийн идэвхитэй, сонин хэвлэлд юм бичдэг, толгой сайтай, их шудрага, шууд хэлдэг хуухэд байсан. Сайхан ч залуу, сайн ч цагдаа болсон. Ажилдаа амьдралаа зориулж яваа хурандаад ойн баярын мэнд!
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Их сургуулийн нэг анги төгссөн 13 залуу хамт ажиллаж байлаа.... Үнэн шүү
Хурандаа цолтой хэрнээ эрүүүгийн хүү нар шиг хэрэг мөрдөөд явсан гэдэг нь хэцүүлдээ. Яахав тэр хэргийг шинэ залуу сайн хүүхдүүд илрүүлсэн нь тодорхой гэхдээ өөрөө хайж мөрдөж илрүүлсэн юм шиг хэлж болохгүй эцгийн яс өндөлзөх вий