Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Улмаар 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Өчигдөр АНУ-д 67,500 гаруй шинэ тохиолдол, 877 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 3,7 сая гаруй болж, 131 мянга гаруй хүн эндсэн байна.
Тус улсын өмнөд болон баруун хэсгийн мужуудад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо буурахгүй байна. Одоогоор Техас, Аризона зэрэг нийт 14 муж улсад эмнэлэг хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо буурахгүйн улмаас эмнэлгийн хүчил чадал нь хүрэлцэхгүй байгаа талаар мэдээллээ.
БРАЗИЛ УЛС
Бразил улсад өчигдөр 23,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, шинэ халдвар харьцангуй буурч эхэлж байгаа бол, 716 хүн нас барлаа. Ингэснээр Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар өссөн дүнгээр 2,098,000 гаруй болж, тэдгээрээс 1,371,000 гаруй нь бүрэн эдгэрсэн байна. Одоогоор тус улсын хэмжээнд нийт 647,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 38,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,077,000-д хүрсэн байна.
ЯПОН УЛС
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 509 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 294 нь Канто бүсэд буюу Токио, Чиба, Тоётома зэрэг хотод бүртгэгдсэн байна.
АВСТРАЛИ УЛС
Австралийн холбооны улс өчигдөр 63,000 гаруй сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 200 гаруй тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
Солонгос улсад өчигдөр 26 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн энджээ.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БНХАУ-ын эх газар өчигдөр шинээр халдвар авсан хүн байхгүй. Харин тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт шинэ тохиолдлууд олноор нэмэгдсэн байна.
ХОНКОНГ
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгт 108 тохиолдол бүртгэгджээ. Коронавирусийн шинэ тохиолдол Хонконг улсад огцом өсөж байгаа учир тус улсын засаг захиргаанаас нийтийн албанд ажиллаж буй 180 мянган хүнийг Даваа гарагаас эхлэн гэрээсээ ажиллах горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ
Хонг Конгийн хэмжээнд зөвхөн яаралтай тусламж болон нэн шаардлагатай ажил үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээг үзүүлэхгүй болж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.