Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башё өчигдөр албан ёсоор эхэллээ.
Цар тахлын улмаас цөөн тооны үзэгчтэйгээр явагдаж буй энэ удаагийн башё үзэгчдийн хүлээлт дор өрнөж буй нь дамжиггүй. Эхний өдөр онцлох барилдаанууд дүүрэн байлаа. Дээд зиндаанд эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Котоюүкигээр эхний даваагаа авсан бол Какүрюү М.Ананд аварга маэгаширагийн 1-ээс барилдаж буй Эндод өвдөг шороодлоо. М.Ананд аваргын хувьд энэ оны эхний Хацу башёгийн эхний өдөр мөн Эндод өвдөг шороодож байлаа. Хоёр бөх нийт 17 удаа учраа тааран барилдахад 13 удаад нь М.Ананд аварга даваад байгаа юм.
Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд Комүсүби Окиноумитэй 24 дэх удаагаа учраа таарч 23 дахь удаагаа давлаа.