Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Одоогийн байдлаар Монгол улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрээд байгаа билээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 19-нд нийтдээ 330 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц "Сөрөг" гарч, коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад, дараагийн сувилалд шилжсэн 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн 213, эмчлэгдэж буй 74 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 64, хүндэвтэр арван хүн байна. ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа.
Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад, хүлээж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.