СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-20

Н.Цогбадрах: Тарваган тахал бол коронавирусээс дутахааргүй аюултай халдварт өвчин

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

ЦЕГ, НОБГ, НЭМГ, ЗӨСҮТ-өөс хамтран тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: "Иргэд үер усанд осолдох эрсдэл өндөр байгаа учраас Туул болон Тэрэлж гол орчимд 09:00-21:00 цагт завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллан иргэдийг болзошгүй аюул ослоос авран хамгаалж байна.

" гэв.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах: Тарваган тахлын эрсдэлээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагууд жил бүхэн арга хэмжээ авч ажилладаг. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас болж тарваган тахлаар өвчлөх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. .

Өчигдөр Булган аймагт тарваганы боодог идээд Төв аймагт цайны газар хооллосон. Тэгээд СХД-т ирж 103 дуудан тусгаарлалтад орсон тохиолдол мөн гарсан. Энэ замдаа хэчнээн хүнтэй уулзсан байх нь тодорхойлоход хэцүү. 

Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж тарваган тахлаар өвдөж байна. Улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирч, тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдлууд илэрч байна.

Тарваган тахал нь ОУ-ын хэмжээнд анхаарагдсан байгалийн голомтод гоц халдварт өвчин. " гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.