СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-20

Туул голд осолдсон 11 настай хүүг хайж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Туул голд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн нэгдүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон.

Долдугаар сарын 20-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.