"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Н.Цогт: "Шүүх өчигдөр нотлох баримтыг шинжлэн судлаад дууссан. Өнөөдөр Улсын яллагч дүгнэлтээ хэлээ. Бүх өмгөөлөгч нар цагаатгах талын байр суурьтай байгаагаа хэлсэн. Сая хоёр дахь мэтгэлцээн буюу нэмэлт тайлбаруудаа хоёр талаасаа хэллээ.
Миний хувьд нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт ганцхан нотлох баримт байгаа нь шинжээчийн дүгнэлт буюу таван татварын байцаагчийн гаргасан дүгнэлт. Нэг дэх асуудал бол сонирхлын зөрчил. Сангийн яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж өөрөө хохирогч болчихсон. Тэрийг нь Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын байцаагч нар орж ирээд, өөр гуравдагч этгээдүүд татвар төсөвт орох орлогыг зогсоочихлоо гэсэн ойлгомжгүй асуудал үүсгэж байна.
Энэ бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг хүний захирамжаар хүлээж авсан асуудал шүү дээ. Хуулиараа хүлээж авах ёстой. УИХ-ын тогтоолын хүрээнд захирамж гаргасан Ерөнхий сайд өөрөө ирж, тайлбар өгөөгүй байхад шууд бусаар буруутгаад байгаа юм. Шүүх, прокурорын зүгээс Ч.Сайханбилэг гэдэг хүн гадаадад байгаа, олдохгүй байна л гэдэг. Олж ирэх нь тэдний үүрэг шүү дээ, бидний үүрэг биш.
Би бол тухайн үедээ зөв шийдвэр байсан гэж бодож байна. Тэгтэл 2019 онд Захиргааны хэргийн шүүхээр илт хууль бус гэнгүүтээ энэ шийдвэрийг ингээд хүчингүй болно гэдгийг мэдээд биелүүлэхгүй байх ёстой байсан гэсэн утгатай юм яриад байгаа юм. Энэ бол боломжгүй асуудал. Энэ бол төрийн бодлого, заавал биелүүлэх үүрэг, хууль дээдлэх ёс. Компанийн захирал хүн үүнийг хангаад л, биелүүлсэн.
Шүүхийн шийдвэр бол хараат бус байх ёстой, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу ллр-ууд нотлох баримт байхгуй гээд инээж бгаа юмуу. Хагартлаа баяжсан чинь нотлох баримт бишуу