Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор сумын эмнэлэгт тусгаарлагдаад байгаа билээ.
Энэ талаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Аавынхаа агнаж ирсэн тарваганы махыг идсэн хүүхэд хоёр хоногийн дараа хоолой нь өвдөж, халуурсан зовуурьтай сумынхаа эмнэлэгт өчигдөр очсон.
Тиймээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн, онош тавин, аймгийн Зоонозын баг голомтод нь очиж ажиллаад, эхний хавьтлуудыг тусгаарласан. Эрдэнэтээс тухайн айлд очсон хүмүүс хавьтал болж, тарваганы мах идсэн учраас Баянхонгор аймагт тусгаарлаад байна.
Сорьц өнөөдөр 11:00 цагт ЗӨСҮТ-д хүргэгдэн ирсэн. Орон нутагт хийсэн эхний шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн бөгөөд сорьцод PCR шинжилгээ хийсний дараа эцсийн оношийг албан ёсоор мэдээлнэ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.