СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуурамч оношлуур ашигласан эмнэлгийн эзэн иргэдээс $350,000 луйварджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Бангладеш улсын нэгэн эмнэлгийн эзэн коронавирусийн хуурамч оношлуур ашиглан, мянга мянган өвчтөнүүдэд худал шинжилгээний хариу гарган өгч, тэднээс нийт 350 мянган ам.доллар луйвардсан байна. Мухаммед Шахид гэх энэ эрэгтэйг цагдаа нар луйврын хэргээр лхагва гарагт баривчилжээ.

бөгөөд албаныхан түүнийг "Бурка" буюу исламын шашны уламжлалт эмэгтэйчүүдийн өмсгөл өмсөөд, хөрш зэргэлдээ Энэтхэг улс руу оргон зайлахаар гол гаталж байх үед нь барьсан байна. Пүрэв гарагт гарсан шүүхийн шийдвэрийн дагуу цагдаа нар түүнийг арван хоног саатуулан, байцаалт авах болно.

43 настай болохыг гэж тус улсын Шуурхай ажиллагааны батальоны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ашик Билла мэдэгдсэн юм. Үүний дээр Шахид иргэдийг үнэ төлбөргүйгээр вирусийн эмчилгээнд хамруулж, коронавирусийн халдвар аваагүй гэх эмнэлгийн баримт бичиг олгоно хэмээн Бангладешийн Засгийн газартай тохиролцсон хэдий ч тэрээр иргэдээс төлбөр авч байсан нь тогтоогдсон байна. Биллагын хэлснээр Шахидын эзэмшдэг хоёр эмнэлгийн байгууллага нь 4,000 орчим үнэн зөв коронавирусийн шинжилгээ хийсэн ч өөр бусад .

Гэвч Шахид тус улсад цар тахлын үеэр эмнэлгийн луйвар хийсэн хэргээр баривчлагдсан анхны хүн биш юм. Өнгөрсөн долоо хоногт өөр хэргээр баривчлагджээ. Эдгээр луйвар бангладеш иргэдийг коронавирусийн шинжилгээ өгөхөөс зайлсхийхэд хүргэх вий гэж мэргэжилтнүүд санаа зовж байна. Тус улсад аж. Тэгвэл энэ хэргийн улмаас олон нийт улам их бухимдан, тэдний оношлуурт итгэх итгэл нь огцом буурч байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.