СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 13 сая 885 мянган иргэн өвчилж, 591 мянган хүн энэ өвчний улмаас эндсэн. Одоогийн байдлаар 8.2 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол таван сая хүн хэвтэн эмчлүүлж байна.

.

АНУ-д 67 мянган хүн шинээр халдвар авсан нь цар тахал гарснаас хойш нэг хоногт хамгийн олон тохиолдол боллоо. Үүнтэй холбоотойгоор зарим мужийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.

. Одоогоор 2,994 хүн ажиглалтад байна. Эдгээрт 1-5 насны 889 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, 320 архаг хууч өвчтэй хүмүүс байгаа. Эдгээр иргэдэд 41 их эмч, 70 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 52 хүн байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 16-нд нийтдээ 438 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 437 сорьц "Сөрөг" гарч, коронавирус илрээгүй. .

Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ. 58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдэн, гарлаа. Ингээд . Биеийн байдлыг дурдвал хөнгөн 50, хүндэвтэр нэг хүн байна. ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.