Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шарилжгүй Улаанбаатар аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дахь удаагийн аян өнөөдөр эхэлж байна.
Аян 2 үе шаттай явагддаг:
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуй нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах юм.
Аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.
Шарилжгүй Улаанбаатар аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.