Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нараар томиллоо.
Дэд сайд нарын товч намтар
1. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар С.Баатаржав
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар С.Зульпхар
6. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо
7. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр
8. Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал
11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томилохоор болжээ.
Монгол Улсын шинээр байгуулагдсан Засгийн газар долдугаар сарын 10-нд анхдугаар хуралдаанаа хийж, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилсон юм. Ингэснээр Засгийн газар 14 яам, 17 сайдтайгаар бүрдсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хайран мөнгө.Сул орон тоо. Яаж хөгжих вэ дээ
энэ тансаг хэрэглээг болиоч ээ
дэд ямбатан хэнд хэрэгтэй юм!! үндсэн ямбатан байхад!!