Монгол Улсын Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дэд сайд нар болон зарим газрын дарга нарыг томилсон байна.
Мөн ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тавдугаар сарын 7-ны өдөр томилсон тул өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Г.Ариунбуянг ОБЕГ-ын даргаар томилжээ.
ОБЕГ-ын даргаар томилогдсон Г.Ариунбуянгийн намтар:
Боловсрол:
1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
2011-2012 онд Засаг даргын орлогч,
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.