Өнөөдөр буюу долоодугаар сарын 16-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар хуралдаанд танилцуулга хийлээ.
Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автжээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсэж, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.
Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт 5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.
Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд гурав, Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэд нэг, Дорнодод нэг, Говь-Алтайд нэг нийт 12 иргэн эндсэнээс гурав нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.
Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зам тээврийн ослоор их л олон хун амиа алдаж байна энэ талаар энэ тор засаг анхаарал тавибал яасан юм бэ зам тавьж байгаа нэрээр хар цаасан хучмал шиг стандартын бус зам гуур барьж монгонд улайрдаг хуний амь насыг юман чинээ бододгуй ажил гуйцэтгэгч хариуцагч нарт маш ондор хариуцлага торгууль тавьдаг стандартын бус тавьсан замыг оорсдийн хоронгоор нь буцаан засуулж сайжруулдаг хариуцлагын тогтолцоог буй болгохгуй бол монгонд идэгдсэн тор щасаг минь хуний амь насаа бодолцмоор байна шуу хотынтзамаас авахуулапд замаа хардаа ийм юм хийж тосвийн хоронгоор тоглочихоод исдэг болоосой унэхээр бухимдаж байна шуу
гүйцэтгэсэн бүх компаниар хохиролоо барагдуул
Эвдэрсэн зам гүүрийн хэд нь чанаргүй тавьсан компанитай холбоотой болохыг тогтоож хариуцлага тооцоорой.
ЭНЭ ОДОО БОЛИОСОЙ ДОО... ХҮРЭЛСҮХ ДАНДАА ХАМГААЛЖ ӨМӨӨРЧ ЯВАХ ЮМДАА!!! МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ
МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ??? ХҮРЭЛСҮХИЙН ГАР ХӨЛ??