СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗТХТ-ийн хэлтсийн дарга А.Ханбаяр: Үер усны улмаас таван аймагт зам, гүүрний эвдрэл гарсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Баяр наадмын өдрүүдээр их хэмжээний бороо орсны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл, гэмтэл гаран, хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байгаа билээ. Энэ талаар ЗТХТ-ийн Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга А.Ханбаяраас тодрууллаа.

А.Ханбаяр: "Энэ онд зургадугаар сарын 21-нээс үер усны улмаас авто зам эвдрэх асуудал гарж эхэлсэн.

. Тухайн аймгийн зам засвар хариуцсан компаниуд яг одоо газар дээрээ засварын ажлууд хийж байгаа. Баян-Өлгий, Увс аймагт гүүрний ноцтой эвдрэлүүд гарсан. Увсын Түргэний болон Шургадгийн сайрын гүүрнүүд 1988, 1989 оны үед ашиглалтад орсон. Харин Баян-Өлгийн гүүр 1976 онд баригдсан. Одоогоор тухайн эвдрэлийн ажлын тоо хэмжээг тогтоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил хийгдэн байна. .

Замын эвдрэл гэмтлийн улмаас зарим замд хязгаарлалт тавиад байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын чиглэлд хөдөлгөөний эрчим их байна. . Увс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Улаангом-Хандгайт чиглэлийн замыг хаасан. .

Түүнчлэн төлөвлөгөөт зам засварын ажил энэ жил хуваарийн дагуу хийгдэж байна. . Харин энэ жил хур тунадас ихтэй, багахан газарт их хэмжээний бороо орж байгаа тул зам, гүүрний эвдрэл ихээр гарч байгаа юм.

Баяр наадмын өдрүүд дууссан хэдий ч аялал жуулчлал эрчимтэй үргэлжилж байгаа энэ үед иргэд та бүхнийг үерийн уснаас анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Зам дээгүүр үер ус давсан, гүүрэн доогуур үер усны хэмжээ ихэссэн тохиолдолд та үерийн ус татартал аюулгүй газар хүлээх нь чухал болохыг анхааруулмаар байна" гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.