СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-16

Б.Амгаланбаяр: Тарваган тахлын нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

ЗӨСҮТ-өөс тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр: “Тарваган тахал нь зөвхөн Монгол улс төдийгүй дэлхийн олон улсыг хүнд байдалд хүргэж байсан бөгөөд дэлхийн хүн амын олныг авч одсон цар тахал. Бидний хийсэн судалгаагаар БНХАУ-ын Монгол Улстай хил залгаа газар болон ОХУ-ын Тува зэрэг улсад байгалийн голомтот халдварын эрсдэл нилээд өндөр байна.

Монгол улсын баруун аймгууд болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгуудад тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомтот идэвхжил мөн өндөр байна. Сүүлийн жилүүдэд манай улсад тарваган тахлаар халдварласан хүмүүс бүртгэгдэж, нас барах тохиолдол гарсаар байна. Уг юм.

Он гарснаар тарваган тахлын сэжигтэй таван дуудлага бүртгэгдсэний гурав нь батлагдсан. Хоёр өвчтөн Ховд аймгийн Цэцэг болон Жаргалант сумын бүсийн оношилгооны төвд эмчлэгдэж байна. Хамгийн сүүлд долдугаар сарын 11-ний өдөр .

Түүний ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлсэн. Мөн Говь-Алтай аймгийн таван сумын хэмжээнд хөл хорио тогтоож, арга хэмжээ авч байна.

Одоогоор батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

.

Баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутагт зугаалж байхдаа тарвага агнаж, хүнсэнд хэрэглэж буйгаа олон нийтийн сүлжээд тавьж, бусдыг өдөөн турхирч байна. Ялангуяа олон нийтийн сүлжээнд олон дагагчтай хүмүүс зургаа нийтэлж, бусдыг өдөөн турхирч байгаад зохих ёсны хариуцлага хүлээлгэх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлуудыг судлахад ихэнх нь өсвөр үеийн хүүхдүүд байна" гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.