СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чанаргүй замын эздийг олж хариуцлага тооцъё

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Гадаад, дотоодын аялагчдын цуваа үл тасардаг Хөвсгөл аймаг автозамтай болсноор жуулчид тав тухтай, түргэн шуурхай зорьсон газраа хүрэх боллоо хэмээн алгаа ташин хүлээж авсан билээ.

Мөрөн-Улаанбаатар чиглэлийн автозамын нээлт. 2014 он.


Хатгал-Мөрөн чиглэлийн зам 2019 оны долдугаар сарын 14.

Тодруулбал, Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг хүсч байна” хэмээн тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайханбилэг үүрэг болгож байв. Гэвч энэ нь нээлтийн үеэр хэлсэн  хоосон сүржин үг төдийхөн байсны шанг хатгалчууд сая амслаа. Үр ашгаа өгч, хөгжил дэвшилд хөтөлнө гэсэн зам нь эвдэрч эсрэгээрээ олон хүний амь насыг авч одож, ажил амьдралаас нь салгахаа шахав. . Гэтэл 1000 орчим хүний хөдөлмөр шингэж, 120 орчим тэрбум төгрөгийн зардлаар бүтсэн автозам сэтэрсний хариуцлагыг хэн үүрэх вэ. Үүн дээр нэмээд Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам сэтэрч, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүсээд байна.

Гүүрний хавтан нурснаас Увсын хөдөлгөөнийг хаалаа

 

Увс аймагт бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Ингэснээр аймгийн төвөөс Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн сумын автозам хаагдаад байгаа юм.

Тус аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ. Ийн зам, гүүр засварлах ажилд зарцуулсан 13 тэрбум төгрөг Шургадгийн сайрын болон Бага Түргэний гүүрний хаагуур нь өнгөрчихсөн юм бол гэсэн асуудал сөхөгдөнө. Эхэлж барьсан гүүрээ шинэчилж, хэдэн өдрийн бороонд элэгдээд уначихааргүй болсных нь дараа шинэ гүүр барьж эхлэх нь зөв баймаар. Гэтэл чанарт бус тоонд анхаардгийн харгайг иргэд амсаж, аймгийн төвөөс орж гарч байгаа машинуудыг трактороор чирж  гаргаж байна. Гүүр нурах үеэр автомашин зорчиж байсан эсэх, хэдэн хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хэнэггүй түшээдийн балгийг ард түмэн амсаж ханахгүй нь.

Төв аймгийн Лүн, Эрдэнэсантын зам эвдэрчээ

Төв аймгийн Лүн сумын зам. 2020 оны долдугаар сарын 09. 


 Төв аймгийн Лүн сумын зам. 2019 оны зургадугаар сарын 17.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын барьсан гэх Төв аймгийн Лүн сумын зам үргэлжилсэн бороо орох бүрт эвдэрдэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 20 гаруй км газрын 19 хэсэгт эвдрэл үүсч, улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн 110-113 км-т засмал зам цөмөрч, зарим газарт далан нурж, 1300 орчим зорчигч, 28 автобус усанд боогдож байсан юм. Тэгвэл энэ сарын 9-нд аадар бороо орсны улмаас Төв аймгийн  Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагджээ. Жил бүр шахам асуудал тарьдаг 21.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Улаанбаатар-Лүн чиглэлийн 172 километр энэ замыг барих тендерт  2007 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани шалгарсан. Ингэхдээ “Очир төв” компани нь тус замын өртөг болох 21 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан. Гэвч ашиглалтад орох хугацаа хөрөнгө мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсны эцэст 2009 онтой золгож, улмаар 2012 онд улсын комисс хүлээн авсан байдаг.  Энэ удаа бас хэдэн тэрбум төгрөгөөр  дахин засварлах нь одоогоор тодорхойгүй байна. Дэлхийн бусад улс орон чанартай зам бариад хөгждөг бол манай улс чанаргүй зам барьж харин чиг улсынхаа хөгжлийг ухраасаар байгааг дээрх жишээнүүд баталж байна. Төв аймагт автозамын сүлжээг 101.9 хатуу хучилттай замаар нэмэгдүүлж автозамын салбарт улс орон нутгийн төсвийн 61.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв. Эхнээсээ тавьсан зам нь эвдэрчихээр үүнд зарцуулсан 60 гаруй тэрбум төгрөг нь дагаад салхинд хийснэ. Хөдөө орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн зам тээврийн ослоор амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Үүнийг бид жолоочийн буруутай үйлдэл хэмээн хамаг бурууг жолооч нартаа тохож, хорьж цагдаж өчнөөн саяар торгодог. Гэтэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.16  ПҮРЭВ № 135 (6360)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Очир
4 жилийн өмнө
202.9.46.127

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн компани хаана хаана үер буух, мал хаагуур бэлчих, зэрлэг амьтаны гарц зэргийг хийж өгсөн л байлгүй дээ....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.