Нигери улсын байлдааны нисдэг тэрэгний анхны эмэгтэй нисгэгч 24 настай Толулоп Аротайл өнгөрөгч мягмар гарагт золгүй ослоор амиа алджээ.
Аротайлын сургуулийн найз нь түүнтэй мэндчилж байхдаа автомашинаа санамсаргүйгээр ухраан, түүнийг мөргөсөн байна. Ослын улмаас толгойдоо хүнд гэмтэл аваад байсан Аротайл харамсалтай нь нас барсан талаар тус улсын нисэх хүчин мэдэгдсэн юм.
Улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бухари энэхүү явдалд ихэд харамсан, Аротайлын гэр бүл болон хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлсэн болохыг түүний туслах нь мэдэгдсэн. Ерөнхийлөгч Бухари түүнчлэн нисгэгч бүсгүйн терроризм, зэвсэгт дээрэмчдийн халдлагын эсрэг улс орны тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь сайшаан, дурссан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
анхны эмэгтэй байлдааны нисдэг тэрэг ...... анхны эрэгтэй байлдааны нисдэг тэрэг гэж бас байх нээ. Сэтгүүлч ээ монгол хэлний найрлага зүйгээ, бичлэгийн алдаагаа анхаарч засч сур